ན་མོ་གུ་རུ་གླིང་གྱི་ཆོས་ཀྱི་གཏེར།

Намогүрүлин төвийн судар номын хөмрөг

Бидний тухай

“Намогүрүлин” төв

Манай төв нь: 2008 оны 4 сард Монгол угсаатны бичиг соёлын, ялангуяа бурхан шашны сургааль шаштир, ном судрын өв уламжлалыг сурвалжлан цуглуулах, дэлгэрүүлэх, хэвлэн түгээх, Хот хөдөөгийн хийдүүдэд нэмэр хандив, тус дэм үзүүлэх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын хувь хүмүүс, байгууллагуудтай хамтран ажиллах,  туршлага болон судалгааны материал солилцох зорилгоор байгуулагдсан.

I.Одоогийн байдлаар хэвлэх, сүм хийд, лам нарт түгээсэн ном, судрын нэрс:

1.     “Эцэг эхийн ачийг хариулах судар” 2013 он.

2.     Жанжаа хутагт Ролбийдоржийн зохиосон “Зандан зуугийн домог эргэхүй хэмжээ, ач тус лугаа сэлтийг товчлон хураасан эрдэнэ эрхи” нэрт судрыг монгол бичгийн судраас Тойн лам Түвдэн-Одбар  орос хэл рүү орчуулж Улаан-үүд хотод хэвлэсэн. 2003 он.

3.     Өвөр Монголын Урад хошууны гүүш Дамбаравжайн хураангуйлсан “Дунд алтан гэрэл” судар.(Алтан үсгээр, 29 бүлэгтэй 2014 он.

4.     “Ихэд тонилгогч” буюу “Тарва чинбу” судар бүрэн эхээр, алтан үсгээр. 2014 он.

5.     Хур бороо оруулахад уншдаг “Брин чинбын доо”. 2015 он.

6.      “Жамдүдсансүм” буюу Жамбалцанжод, Доо дүвд, Санжидмоном судар. (төвд үсгээр, БНХАУ-ын Ганьсу мужийн “Лавран Даши-Ейнчиллин” хийдэд хэвлүүлсэн. 2015 он.

7.     Нэг ботийн “Сундуй” судар.(Хөхнуур мужийн “Гүнбүм” хийдийн “Бэзодхан”-д хэвлүүлсэн 2016 он.

8.     Төвд үсгээр “Сэр-Од сажүма” буюу 29 бүлэгтэй “Алтан гэрэл” судар. (Лавран хийдэд хэвлүүлсэн. 2016 он.

9.     Төвд үсгээр “Цогт нууцын хураангуй” буюу “Сандуйн жүд” судар.(Мөн Лавран хийдэд хэвлүүлсэн. 2017 он.

10. Манлын доо идшин ванжал” судар.(төвд үсгээр, мөн Лавран хийдэд хэвлүүлсэн. 2017 он.

11. “Наймдугаар богдын лүндэн” 2 зүйл, “Ерөөлийн хааны дарцагийн ач тус” (Монгол үсгээр Улаан-үүд хотод хэвлэсэн). 2017 он.

12. Бигшү Чанти (Архангай аймгийн Өндөр-улаан сумын лам Лувсан-совдын зохиолсон гэр, үүд, голомт, гал, малын тэнгэрийн тахилгын “Лхашийн солчод” 2018 он.

13. Гүсүнтүгийн мандлын нэг болох, жижиг хэмжээтэй “Жадамба” судар 2018 он.

14. Шавдангийн мандалд(Лам Багш нарын өлмий батадгахад ерөөл өргөдөг зориулж төвд үсгээр, алтан үсгээр “Цэнд” судар.( Лавран хийдэд хэвлүүлсэн. 2018 он.

15. “Мигзэма-ийн чойгар” буюу “Мэгзэмийн номын аймаг” 3 боть.

16. Буриадын Лувсанринчен буюу Сумадираднаагийн “Мүнсэл донмэ” буюу “Нэр, үг, утга гурвыг тодруулагч харанхуйг арилгагч зул” Төвд-Монгол толь. 2018 он.

17.“Гүнрэгийн чого”-ын судар иж бүрэн, (Төвд үсгээр 2018 он.

18. Богд Зонховын зохиол “Их бодь мөрийн зэрэг”-ийн монгол орчуулга. (Буриадын Агын дацангийн модон барын хэвлэл 2019 он.

19. Богд Зонховын зохиол “Ламрим бринва”. 2019 он.

20.“Наймдугаар Богдын лүндэн зарлиг”.(Шинэ үсгээр 2019 он.

21. Сайншанд хотын “Саран хөхөө” чуулгын хөгжимчин, дуучин өндөр настан Нанзадын Лантуу гуайн эмхэтгэсэн “Монгол ардын харилцаа дуу”(46 дуутай). 2000 он.

22. Мөн Н. Лантуу гуайн эмхэтгэсэн говь нутгийн ардын дууны “Говь нутгийн түрлэг” ном(63 дуутай . 2007 он.

23. Мөн Н. Лантуу гуайн эмхэтгэсэн 27 маанийн хөгжөөлгөтэй “Буяны буман цацраг” ном.  2012 он.  II хэвлэл. 2020 он.

II. Сүм хийд, хүрээ дацан, хуврагийн аймагт хийж өргөсөн эд зүйлсийн нэрс:

1.     Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн шинэ баригдсан “Бат цагаан” цогчин дуганд:

а Өндөр Богд, Ламын гэгээн, Заяын гэгээн 3-т “Баншуу” малгайг одончуугаар гадарлаж, энэтхэг хать хоргойгоор доторлож хуучин баншуу малгайны тэгийг сэргээн оёж өргөсөн.

б  Дуган доторхи хамба, цорж, унзад, гэсгүй лам нарын суудлын түшлэгийг луу хатгамалтай улаан, шар  магнаг торгоор 9 ширхэгийг хийж өргөсөн.

в Шинээр сийлүүлж тавьсан Далай Богдын сэнтийд шинээр үүлэн хээтэй хоргойгоор олбог хийж өргөсөн(Нэг олбогийг нь 3 давхар эсгий давхарлаж дээд өнгийг нь элдэв очир нацагдорж хээтэй хоргойгоор гадарласан).

 

2.     Дэчин галбын буюу Дүйнхор дацанд  2 дугананд нь зээбадын хатгамал толгойтой, таван өнгийн луун хээтэй хоргойгоор 5 метр өндөртэй жанцан хийж өргөсөн.

3.     Мөн дацанд лянхуа хээтэй, шар дэвсгэртэй төвд хоргойгоор суудлын түшлэг 2ш.

4.     Ширээний хоргой бүтээлэг 2ш.

5.     Хэнтий аймгийн төвийн Гүндүгаравлин хийдийн 260 жил, сэргээгдэсний  30 жилийн ойд зориулж түшлэг 5ш, олбог 6ш, жанцан 4ш, бадан 4ш, ширээний тавиур 8ш, хорол 1ш.

6.     Мөн хийдийн гол гүнгэрваанд 16 найдан архадын зурмал хөрөг, Бурхан Багшийн 2 шавь баримал дүр, Өндөр гэгээний ууц таллаж буй баримал дүр, Богд Зонховын баримал дүр.

7.     “Гунгаачойлон” дацанд дүнчүүр маанийн 50 х 40 см хэмжээтэй зэс хүрд 2ш.

8.     Мөн дацанд хул дэвсгэртэй, алтан луу хээтэй түшлэг 4ш.

9.     Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Балдан Бэрээвэн” (Брайбун хийдэд 5 өнгийн төвд хоргойгоор жанцан 4ш, түшлэг 2ш, олбог 6ш.

10. “Самъяалин” хийдэд тахилын том гуулин цөгц 10ш, гэр дуганы хананы шамба, модон гүнгэрваа (хоргой дотортой 4ш, хүрд 4ш том хорло 1ш, том мөнгөлмөл тагтай бойпор 1ш, гуулин цар 3ш (том жижиг.

11. Сүхбаатар аймгийн Түвшин-ширээ сумын “Алтанбулгийн хийд Допанлин”-д жанцан 4ш, түшлэг 2ш.

12. Доргоговь аймгийн Өргөн сумын Хамарын буюу Өвөр Баясгалантын хийд (Ноён Хутагтын-д түшлэг 5ш, лавир том, төвд хоргой 1ш, идээ болон шүүсний том гуулин цар 2ш, мандлын гуулин цар 1ш,

13. Хэнтий аймгийн төвийн “Гандан-шадүвлин” хийдэд түшлэг 2ш.

14. Өвөрхангай аймгийн Шанх сумын Баруун буюу Шанхын  хүрээнд дингар дорж буюу сэнтийний урд талын нацагдоржтой унжуурга.

15. Эрдэнэзуу хийдийн цогчин дуганы сүмд дурдангаар хийсэн том хорол 1ш(голдоо өнгийн зурагтай), түшлэг 4ш.

16. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн “Лавран” дуганы хуралд айрагны том шаазан 40ш, манзны аяга 40ш.

17. Төмөр замын буюу “Пунцоглин” хийдэд голын том хорло 1ш (голдоо зурагтай , “Тойног хандын жинхор”-ын пансаар хийсэн хүрээ, ширээний бүтээлэг 1ш.

18. Чингэлтэйн буюу “Жанчүв дэчинлин” хийдэд жанцан 4ш, хорол 1ш, түшлэг 2ш, ширээний тавиур 4ш, идээ, шүүсний гуулин цар 2ш, мандлын цар 1ш.

19. Орос улсын Буриадын Улаан-үүд хотын Халзан уулын Ело Ринбүүчий Багшийн хийдэд БНХАУ-ын Ганьсу мужын Лавран Даш-Еинчиллин хийдээс төвд үсгийн Ганжуур, Данжуур залж өргөсөн.

20. ОХУ-ын Халимагийн Их Буурлийн дуганд төвд үсгийн “Ганжуур” судар 108 боть.

21. Буриадын Чита мужын Үхригийн Дацанд “Ганжуур” 108 боть, жанцан 4ш, бадан 4ш, олбог 16ш, түшлэг 4ш, лавир 1ш, хорол 1ш, ширээний бүтээлэг 4ш, ширээний тавиур 8ш,

22. Мөн дуганд 10 хангалын дэлгэмэл хөрөг(Торгон хүрээтэй,  Цагаан өвгөний хөрөг, Эвтэй дөрвөн амьтны хөрөг, Бурхан багш 2 шавийн хамт (баримал дүр, газрын эзэн овоон цагааны хөрөг, алт шармал Намжал  чоддэн(Ялгуусан суварга 1.8 метр өндөртэй, зулын зэс цөгц(45см өндөртэй, 20см голчтой 10см өн”өдөртэй бойпор,

23. Мөн Гандантэгчинлин хийдэд энэтхэг хоргойгоор буян хишгийн даллагийн уут 1ш хийн өргөсөн.

III. Сүсэгтэн хүмүүс, айл өрхөд түгээж, олны төлөө хийсэн ажлууд:

1.     Бурхан багш 16 найдангийн хамт, Луваан жалба, Оточ Манал, Ногоон Дара Эх, Цагаан Дара Эх, Минтүг, Бүжин Лхам, Гомбо Махагала, Гонгор, Балдан Лхам, Говий Лха зэрэг бурхад, сахиусны хөрөг зургуудыг хувилж залуулсан( энэ хугацаанд 2300 гаруйг.

2.     Жил, сар, өдөр, хоног, цаг, зүгийн харш, цээрийг арилгах зохилдох нөхцлийг бүрдүүлэх зориулалттай “Бунд хорол”, айл өрх, хосуудын эв түнжинг бүрдүүлэх “Эвтэй дөрвөн амьтан”, гэр, байшин 5  хошуу мал, мөн сарлагийг өвчин, гарлагаас хамгаалах, хулгай, чонын аюулыг зайлуулах “Малын Банзрагч”.

3.     Мөн хамгаалах сахиус болох “Брайшрийн буу”, “Дугар гаржаама”, галын аюул, аянга, цахилгаанаас хамгаалах сахиус, чоно хулгайнаас хамгаалах сахиус зэргийг 4 янзын хэмхээгээр хэвлэж түгээсэн.

4.     Буян хишиг, эд баялгийг даллан дуудах, тогтооход хэрэгтэй “Даллаганы уут “2600 гаруйг хувь хүн, айл өрх, албан байгуулгад.

5.     Од гараг, газар дэлхий, лус хангай, гол нуурыг тахихад хэрэглэдэг тахилын зэс болон гуулин халбага 300 гаруй.

6.     Эдийн хишиг, насны буянг тогтоож өгдөг бумба(Намсрай, Гонгор,  Гүрүгүли, Шар Замбал, Цагаан Замбал, Пунсал Дулам, Говий Лха зэрэг бурхдын уншлага бүтээлтэй 80 гаруй.

7.     Уул овоо, байшин байгууламж, жимс ногооны талбай, тариалангийн газарт залдаг Луваан жалбын бумба 50 гаруй.

VI. Манай төвийн оролцоо, туслалцаатай бүтээж босгосон шашны байгууламжууд:

1.     Хэнтий аймгийн Галшар сумын Буянт багийн төвд “Бодь” суварга шинээр 2003 он.

2.     Завхан аймгийн Нөмрөг суманд “Бодь” суварга шинээр 2012 он.

3.     Булган аймгийн сайхан суманд “Бодь” суварга 2006 он.

4.     Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Алтанбулгийн хийд Допанлин”-д “Бодь” суварга шинээр 2009 он.

5.     Завхан аймгийн Нөмрөг суманд “Намжал” суварга шинээр 2018 он.

6.     Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Мандалын хийд”-ийн суурин дээр “Бодь” суваргыг сэргээхэд 2008 он.

7.     Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт “Номт Баяны буюу Суваргийн хийд”-ийн туурин дээр “Бодь” суваргыг сэргээхэд  2015 он.

8.     “Гандантэгчинлин” хийдийн хашаанд “Мигжэд Жанрайсиг”-ийг дуганы ард “Бодь” суварга 2010 он.

9.     Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Уушгай Шүтээний хажууд босгосон “Бодь” суварга (шинээр 2014 он.

10. Хэнтий аймгийнхны тахилгатай уул Өндөрханы  өвөрт босгосон “Бодь” цагаан суварга 2016 он.

11. ОХУ-ын Чита мужийн Үхүриг тосгоны сүм “Ривотарвалин” дуганы дэргэд “Жанчүв чоддэн” буюу “Бодь суварга” 2020 он(6м өндөр.

12. 

V. Манай төвөөс цаашид хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлын нэрс:

1.     “Таван сахьяа”  буюу “Банзрагч” судрыг хэвлэлтэнд бэлдсэн.

2.     Төвд монгол үсгийн толь бичиг(10,000 үгтэй, цаашдаа Санскрит болон орос орчуулгыг хамтатгах төлөвлөгөөтэй. Одоогоор крилл үсэг, монгол үсгийн хадмалтай. Уг толийг гар утаснаасаа ашиглах боломжтой.

3.     “Дорж жовд” буюу “Очроор огтлогч судрын ач тусын судар”-ыг шинэ үсгээр хэвлүүлэх.

4.     Хутагт Аръяабалын үүднээс маанийн мэргэ “Эрхний төлөг, Эргэлзээг тайлагч хаш оньс”, мөн маанийн таван зоосны “Хонсим Бодьсадуашийн мэргэн төлөг, харанхуйг арилгагч  гэгээн зул” судрыг уйгаржин монгол үсгээр хэвлэх.

5.     “Хутаг Аръяабалын эрхиний төлөг эргэлзээг тайлагч хаш оньс” судрыг крилл монгол үсгээр хэвлэх.

6.     Насны аюул, барчад, цөвийг арилгах, урт наслуулах “Цэнд” буюу “Насны судрыг крилл монгол үсгээр хэвлэх(Төвд, уйгаржин монгол, тод үсэг болон Бээжин хэвлэлийн, Буриад модон барын, Халх бийрийн бичлэгийн зэрэг 8 судар тулган харьцуулж эртний сонгодог бичгийн хэлний орчуулга нь орчин үеийн монголчуудын ойлгоход бэрхшээлтэй болныг харгалзан шинээр орчуулан хэвлэлд бэлдсэн.

Холбоо барих

Хан-Уул дүүрэг 19-р хороо 36-р байр 2-23 тоот